Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилго бүхий Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтад "Дэс түшмэл” ангиллын 15 ажлын байранд 72 иргэн, "Туслах түшмэл” ангиллын 10 ажлын байранд 33 иргэн, нийт 105 иргэн бүртгүүлж, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлддсөн бөгөөд нийт оролцогчдын 60,9 хувь нь тэнцлээ.
Шалгалтыг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, тэнцсэн иргэдээс ур чадварын түвшин тогтоох шалгалт болон мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг тус тус авч, нийлбэр оноог харгалзан эцсийн дүнг гаргасан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих