Эрүүл мэндийн газраас Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүдэд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хариуцлагатай жижүүрийг томилон ажиллууллаа.
Мөн Сум дундын эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төвийн дарга нар амралт болон баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулсан бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 10.00-14.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж, амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллав.
Түүнчлэн баярын өдрүүдэд нийт 1416 хүн үйлчлүүлснээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 63.8%, Сум дундын эмнэлэг болон Сумын эрүүл мэндийн төвүүдэд 36.2% үйлчлүүлжээ.
Түргэн тусламжийн 280 дуудлага хүлээн авч анхан шатны тусламж үзүүлснээс БОЭТ-ийн түргэн тусламжийн тасагт 65.3%, Сум дундын эмнэлэг болон Сумын эрүүл мэндийн төвүүд 34.7% үйлчлүүлсэн бөгөөд нийт дуудлагын 63.2% насанд хүрэгчид, 27.8% хүүхэд, 4.2% хордлого, 4.6% осол гэмтлийн дуудлага тус тус эзэлж байна.
Осол гэмтлийн 28 тохиолдол бүртгэгдсэн ба үүний 39.2 хувь нь ахуйн осол, 17.8 хувь нь архины хордлого, 10.7 хувь нь угаарын хийн хордлого тус тус бүртгэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих