
МАН-ын 2016 оны "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс:
❂ Мэргэжлийн Засгийн газар байгуулна
❂ Монгол улсыг өрийн дарамтаас гаргана
❂ Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.
❂ Оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилд орсныхоо дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ
❂ Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана
❂ Аймаг бүрт үйлдвэр барина
❂ Татвар нэмэхгүй
❂ Шинэ төрлийн татвар бий болгохгүй
❂ Өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ
❂ Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина
❂ Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, очер, дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно.
❂ Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина
❂ Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож зохистой түвшинд хадгална
❂ Гадаадын хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтын урсгалыг буцаан татна
❂ Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно
❂ Улаанбаатарын V дулааны цахилгаан станцийг барина
❂ Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барина
❂ Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтанд оруулна
❂ Олон улсын нислэгийн үнэ тарифыг буулгана
❂ Цагаан суварга зэрэг ордуудыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийг дэмжинэ
❂ Импортын барааны татварыг үе шаттйгаар нэмэгдүүлэх замаар дотоодын үйлвэрлэлээ дэмжинэ
❂ ЖДҮ эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий "итгэлийн зээл" олгох бодлого баримтлана
❂ "Атрын аян"-ыг үргэлжлүүлж, газар тариалангийн эргэлтийн талбайг 2 дахин нэмэгдүүлнэ
❂ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана
❂ Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно
❂ Авилгын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахиж төрийн албанд томилдоггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
❂ Нийслэлийн хэмжээнд 40,000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна
❂ Гэр хорооллын айр өрхүүддээ ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500 м тутамд худаг байгуулна
❂ Нийслэлийн хороо бүрийг хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбайтай болгоно
❂ Нийслэлийн иргэд эмнэлэгт үзүүлэх очер дугаараа интернэт, гар утас, цахим хэлбэрээр авдаг болно.
Эдгээрээс хэрэгжсэн ажил байна уу??
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих