Монгол улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт манлайлан гадаад, дотоодын төвшинд салбарын нэр хүнд ач холбогдлыг өргөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж шинжлэх ухааны суурь судалгаа, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлж, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн, байгальд ээлтэй, түүх соёл, өв уламжлалаа хадгалж буй иргэн, аж ахуй нэгж, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилготой БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдээ жил бүр "Mongolian tourism awards” шалгаруулдаг уламжлалтай билээ.
Оны шилдгүүдийг 9 номинацад нэр дэвшүүлж шалгаруулдаг бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газраас Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурыг best destination буюу шилдэг зорин очих газарт нэр дэвшүүлж шалгарч 2018 оны шилдэг зорин очих газраар шалгарч Mongolian Tourism Awards-2018 "ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ” цом, батламж хүртэж, Монголын аялал жуулчлалын холбооны вэб сайт, мэдээллийн хэрэгслээр сурталчлах эрх, мөн Mongolian tourism association-2019 "HAND BOOK” танилцуулга сэтгүүлд мэдээлэл байршуулах, ITM-2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбайн "А” хэсэгт талбайд оролцох эрхийг авлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29203
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих