"Тэмээ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Булган суманд "Тэмээн соёл-2019 арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГазрын дарга Б.Батсайхан, Булган сумын Засаг дарга Б.Базаргүр нар оролцлоо. Арга хэмжээнд Булган сумын 3 багийн 15 малчин, 3 хөсөг, 120 тэмээ оролцож байна. Арга хэмжээний үеэр Шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээний уралдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29294
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих