Сар шинийн баярт зориулсан "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хүчит 32 бөхийн барилдаан боллоо. Барилдааныг НИХТ, "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлэв. Урилгаар МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Д.Цогзол, МУ-ын гавьяат жүжигчин, улсын засуул Б.Мөнхбаатар нар оролцлоо.
Барилдаанд аймгийн начин 1, сумын заан 8, сумын начин 2 бөх оролцсон нь барилдааныг өрсөлдөөнтэй болголоо. Шөвгийн 4-т аймгийн начин С.Цогтсүмбэр, сумын заан Л.Буян-Орших, сумын заан Б.Эрдэнэлхагва, сумын начин Г.Оргилсайхан нар үлдснээс Дорнод аймгийн Халх гол сумын харьяат аймгийн начин С.Цогтсүмбэр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Б.Эрдэнэлхагва үзүүрлэлээ. Энэ үеэр "Уран барилдаан”-ы шагналыг Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2 дугаар баазын залуу бөх Г.Цэрэнбатад гардууллаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29463
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих