Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛээс Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нилээдгүй ажлуудыг цогцоор төлөвлөн үe шаттай хийж хэрэгжүүлж байгаа билээ.
Цогц төлөвлөлтийн нэг төсөлт ажил нь Дорнод нутгийн Аялал жуулчлалын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах төсөл юм.
Тус төслийн хүрээнд МСҮТ-д Аялал жуулчлалын Хөтөч, Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ангийг шинээр нээн ажиллуулж байна.
Өнөөдрөөс тус сургуулийн захирал, удирдлагийн багийнхан хуучин ашиглаж байсан сургалтын тeхнологио шинэчилж олон улсад хэрэгжүүлж буй Чадамжид суурилсан сургалтын тeхнологийг сургалтандаа ашиглаж эхэллээ.
Уг сургалтын тeхнологийн цөм нь ажил олгогч, багш 2 хамтдаа сургалтын хөтөлбөрөө хамтран боловсруулдаг байна.
Бид тус аргачлалын дагуу аялал жуулчлалын захиалгат ангийнхаа сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд оролцлоо.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих