Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг тооцох судалгаа”-ны дүнг танилцууллаа.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ирээдүйн тэнцвэр, чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг тоймлох, богино хугацааны эрэлтийг тооцох зорилгоор Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 07-14-ний хооронд түүвэрлэгдсэн 225 ААНБ, 200 малчин өрх–ийг хамруулан зохион байгуулжээ.
Судалгааны мэдээлэл цуглуулалт нь аймгийн төв болон хөдөөгийн 8 сум (Матад, Халхгол, Сэргэлэн, Чойбалсан, Хэрлэн, Дашбалбар, Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул) сумдад явагдсан бөгөөд дараах чиглэлээр мэдээллийг цуглуулж, судалгааны ажлыг дүгнэсэн байна.
Үүнд:
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Залуучуудын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлын судалгаа
Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, төлөв байдлын судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлын судалгаа
Малчдын аж байдлын судалгаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаан дээр тус тус үндэслэн судалгаанаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу 2019 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих