1995 оны нэгдүгээр сард дэвшсэн Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 25 жилийн дотор Монголоос 34 цолтой сүмоч төрөн гараад буй нь энэ юм. Тэрбээр ирэх тэмцээнээс жюүрёо зиндаанд дэвшин барилдана. Б.Лхагвасүрэн сүмод анх орж байхдаа багшдаа "Сэкитори болтлоо Монгол руугаа явахгүй” гэсэн амлалт өгч байсан түүхтэй юм билээ. Ийнхүү дөрвөн жилийн дараа дээрх цолыг хүртэж, амлалтандаа хүрч чаджээ.Мичинокү дэвжээний хувьд Кирибаяма 2008 оны Кириновакагаас хойш төрж байгаа сэкитори. 2011 оны 5 сараас хойш цолтой бөхгүй байсан дэвжээг ийнхүү Монгол залуу сэргээжээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих