Дорнод аймгийн Засаг даргын урилгаар НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Европын Холбооноос Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Траян Христеа, Европын Холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пеер-Ив Лука зэрэг албаны төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна.
Ажлын айлчлалын хүрээнд өнөөдөр Европын холбооноос санхүүжүүлсэн "Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Хөлөнбуйр суманд хэрэгжиж буй сүү, цагаан идээ боловсруулах "Сүүн цацал” хоршоо, сүү боловсруулах "Онхоодой-Өндөр” үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, арга зүйн зөвлөгөө өглөө.
Сүү, цагаан идээ боловсруулах "Сүүн цацал” цех нь өдөрт нэг тн хүртэлх хэмжээтэй сүү боловсруулан, сум орон нутгийн иргэдээ төрөл бүрийн цагаан идээгээр ханган ажиллаж байна. Мөн "Онхоодой-Өндөр” үйлдвэр нь өдөрт 200-300 литер сүү хүлээн авч, бүтэгдээхүүнээ боловсруулан зах зээлд гаргаж, мини дэлгүүрүүдээр худалдаалдаг бөгөөд цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа аж.
Энэхүү айлчлалын хүрээнд маргааш Дорнод аймгийн Засаг дарга болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, орон нутгийн төрийн бус байгууллага, Политехникийн коллежийн оюутнуудтай уулзах юм. Цаашид аймаг, орон нутгийн зүгээс Европын холбоо, НҮБ-ын ХХАА-н байгууллагатай орон нутгийн ХАА, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг технологид суурилсан үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах, орон нутгийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийн ашиг орлого, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар зорьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих