Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жил, Эрэн хайх, аврах ангийн 45 жил, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын газрын аварга тасаг шалгаруулах "Марш-тактик тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн хээрийн сургалтын талбайд явуулсан байна.
Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн 6 багийн нийт 60 алба хаагчид оролцжээ.
Тэргүүн байр: Эрэн хайх, аврах анги
Дэд байр: Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 3 дугаар салаа
Гутгаар байр: Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн баг тамирчид тус тус эзэлжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=29933
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих