Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газраас санаачлан "Улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны ажлын гүйцэтгэл, 2019 оны зорилтот жилийн хүрээнд хийх ажлын талаар танилцуулах зорилго бүхий "Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх нь” сэдэвт уулзалт зөвлөгөөн өнөөдөр Ийст паласе цогцолборт явагдаж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид, сумдын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид, Авто тээврийн төвийн Авто тээврийн хяналтын Улсын байцаагчид, Дархан цаазат газруудын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тус тус оролцож байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Мал аж ахуйн бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал болох мөрдөн мөшгих тогтолцоо, нэмүү өртөг шингээх бодлогыг дэмжиж ажиллаарай. Мөн хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээ, нийгэм, соёлын болон үйлдвэрлэл, үйлчилгээний, орон сууцны барилга угсралт, авто зам барьж байгуулах зэрэг ажилд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд мөрдүүлэх ажилд мэдээ мэдээллээр хангах, зөвлөн туслах учиртайг хэллээ.
Түүнчлэн тус зөвлөгөөнд төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээлэл хийх ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих