Ардын боловсролын Тэргүүний ажилтан, Боловсрол Судлалын магистр Самбуунямын Мандаалайн "Дорнод аймагт сургуулийн өмнөх боловсрол үүсч хөгжсөн түүхэн замнал” номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр 11 цагт аймгийн Төв номын санд боллоо.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үе үеийн эрхлэгч, багш ажилчид оролцлоо.
Дорнод аймгийн Сургуулийн өмнөх боловролын байгууллагын 36 цэцэрлэгийн түүхэн замналыг багтаасан 5 бүлэг бүхий тус номын зохиолч С.Мандаалай нь Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тасралтгүй 42 жил ажилласан арвин туршлагадаа тулгуурлан бага насны хүүхдийг асрах, сургах, төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор багш нар болон эцэг эхчүүдэд зориулсан 20 гаруй ном, гарын авлага, товхимол эмхэтгэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгож байв.
Түүнчлэн Дорнод аймгийн сургуулийн өмнөх боловсрол үүсч хөгжсөн түүхэн замналыг харуулсан уг ном нь Дорнод аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хөгжлийн товч түүх, Дорнод аймгийн цэцэрлэгүүдийн түүхэн хөгжил, Дорнод аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын амжилт бүтээл, СӨБ-ын үе үеийн удирдлага, багш, ажилчдын дурсамжууд, Түүхэн зургууд хэмээн 5 бүлгээс бүрдсэн томоохон бүтээл юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих