Шувуудын хаврын нүүдэл эхэллээ. Энэ бол Дорнодын Баяндун сумын Угтамын БНГ-т үрждэг эм шонхорын нүүдлийн замнал юм. Ѳнгѳрсѳн намар 10 сард үржлийн нутгаасаа нүүдлээ эхлүүлсэн эм идлэг шонхор маань энэ ѳвѳл говийн бүс нутгаар ѳвѳлжѳѳд ѳнгѳрсѳн 7 хоногоос эхлэн үржлийн нутгаа зорилоо. Сүүлийн 1-2 сар орчим Ѳмнѳговийн Гурван сайхан ууланд ѳвѳлжсѳн шонхор маань үржлийн нутгаа чиглэн нисэж буй бѳгѳѳд замдаа удаан хугацаагаар саатахгүй энэ эрчээрээ явбал энэ 7 хоногтоо багтаад үржлийн газраа хүрэх нь. Дашрамд хэлэхэд эр шувуу нь намар үүрээ сахиад үлдсэн байгаа. Удахгүй манай хосууд уулзах нь дээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30128
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих