УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд суманд ажиллаж ажлын тайлан ба төлөвлөлтийг иргэд хөдөлмөрчидтэй хэлэлцэж, санал авна.
2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт ТҮРГЭН БАГ, 15:00 цагт ХАЙРХАН БАГ
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт ЯРГАЙ БАГ, 15:00 цагт НАРАН БАГ
Үйл ажиллагааны чиглэл:
1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байх үеийн болон УИХ-ын гишүүний ажлын тайлан, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд
2. "Дорнод Сэргэн Мандалт” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд:
a) Иргэдэд санхүүгийн таатай орчин бүрдүүлэх төслийн танилцуулга
b) Дорнод аймгийн жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, уг бүтээгдэхүүний дээжээс уулзалтанд ирсэн иргэдэд сугалаагаар азтан шалгаруулж олгоно. Мөн супер азтанд Нүүдэлчин компанийн 32 инч ТВ, хөргөгч, мотор бэлэглэнэ.
c) Дорнод нутгаа хэр сайн мэдэх бэ? Танин мэдэхүйн АХА тэмцээн зохион явуулна / тэргүүлсэн 3 хүнийг шагнаж урамшуулах/
d) Эмнэлгийн үзлэг, оношилгоог зохион байгуулах / БОЭТ-ийн мэргэжлийн эмч нар / Шүд, В,С вирусын шинжилгээ гэх мэт/
3. Урлагийн тоглолт: аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, "Өсөх Ирээдүй" хамтлаг, чөлөөт уран бүтээлчид оролцоно.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ АЖЛЫН АЛБА
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30133
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих