"ШИЛДЭГ ЖҮДО-2019” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2019.03.15-17 өдрүүдэд Төв аймагт болж өндөрлөлөө.
Энэ тэмцээнд Дорнод аймгаас хөвгүүдийн -55кг 12-р сургуулийн сурагч А.Дөлгөөн-Эрдэнэ алт, -66кг 8-р сургуулийн сурагч О.Гэрэлт-Од алт, -42кг 8-р сургуулийн сурагч Т.Хатансүлд мөнгө, -30кг 8-р сургуулийн сурагч Ж.Дөлгөөнбүүвэй хүрэл, -42кг 5-р сургуулийн сурагч Х.Тэмүүлэн хүрэл, -46кг 8-р сургуулийн сурагч А.Доржпүрэв, -50кг Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ж.Цэндбаяр хүрэл, Охидын -52кг Шинэ хөгжил сургуулийн Ялалт клубийн тамирчин Э.Батзул мөнгө, -52кг Шинэ хөгжил сургуулийн сурагч Г.Уянга хүрэл, -63кг Шинэ хөгжил сургуулийн сурагч Б.Хонгорзул хүрэл медаль тус тус хүртлээ.
Эрэгтэй багийн дүнгээр П.Амгаланбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тамирчид 2-р байр эзэллээ. Тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30279
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих