МУ-ын ЗГ-аас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан манай хэлтсээс "ИРГЭН ТАНЫ ГЭРТ, ГАРТ" үйлчилгээг нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээ нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бусдын асаргаанд байдаг зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрсдийн биеэр ирж үйлчилгээ авах боломжгүй иргэдэд чиглэгдсэн бөгөөд төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилготой юм.
Хэрэв танд дээрх асуудал тулгарвал хэлтсийн 98-970-970 лавлах утсаар хандаарай. Бид гэрт тань очиж үйлчлэе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих