Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам "Соён гэгээрүүлэх ажил” /код 940/, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Төрийн алба хаагчийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн газрын Цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөл хариуцан алба хаагчдын 115 гэр бүлийг оролцуулсан "ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ-АЗ ЖАРГАЛ” зөвлөгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр зохион явууллаа.
Удирдамж хөтөлбөрийн дагуу Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, 2018 оны байгууллагын цахим тайланг үзүүлж танилцууллаа.
Арга хэмжээнд Хан-Уул цогцолбор сургуулийн захирал, гавъяат багш Г.Бүдтуяа "Гэр бүлийн аз жаргал” лекцыг уншиж, сонирхолтой фокус ярилцлагыг өрнүүлсэн байна.
Арга хэмжээний хүрээнд Аймгийн Хөгжимт драмын театрын дуучид хүрэлцэн ирж "Буурал аав”, "Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг 5 дуу дуулж мэндчилгээ хүргэв.
Мөн алба хаагчдын гэр бүлээс санал асуулгыг бичгээр хүлээн авч, үдийн зоог барин, 8 алба хаагчдын ар гэрт нь "Талархал” гардуулан, азтан шалгаруулж, 21 хүнд бэлэг гардуулах үйл ажиллагаа зохион явагдсан юм.
Хөтөлбөрийн дагуу цагдаагийн алба хаагч, тэдний гэр бүлийн дунд "Гар бөмбөг”, "Дартс шидэлт”-ийн тэмцээн зохион явагдаж, "Гар бөмбөг”-ийн тэмцээнд Мөрдөн байцаах тасаг 1 дүгээр байр, Захиргааны удирдлагын тасаг 2 дугаар байр, Замын цагдаагийн тасаг 3 дугаар байр, "Дартс шидэлт”-ийн тэмцээнд Удирдлагын баг 1 дүгээр байр, Эрүүгийн цагдаагийн тасаг 2 дугаар байранд тус тус шалгарч, Дурсамж, медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30505
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих