Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий "Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээн 3 үе шаттайгаар явагдаж байна.
"Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнд сумдуудыг 4 бүсэд хуваан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Баянтүмэн суманд "Сэргэлэн”, "Хөлөнбуйр”, "Баянтүмэн” сумдууд өрсөлдөж, тус бүсээс Улсын тэргүүний Хөлөнбуйр сум шалгарлаа.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, "Сэргэлэн”, "Хөлөнбуйр”, "Баянтүмэн” сумдын Засаг дарга, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Түүнчлэн уг тэмцээн Цагаан-Овоо суманд 4 дүгээр сарын 25, Чойбалсан суманд 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус болно.
Энэхүү тэмцээний нэгдүгээр үе шат аймгийн төвийн 39 байгууллагын дунд 8 хэсэгт хуваагдан, 4 сарын 19-21-ний өдрүүдэд болж өндөрлөсөн бөгөөд, нэгдүгээр шатнаас шалгарсан 14 байгууллага 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд 2 дугаар шатны тэмцээнд оролцох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих