Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан.
Тус жилийн хүрээнд Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгуулж, гарын үсэг зурлаа.
Ийнхүү Төрийн байгууллага болох Н.Энхболд даргатай Стандарт, хэмжил зүйн хэлтсийн зүгээс Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд яг ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой болж, төрийн байгууллагуудаа манлайлсан ажлыг эхлүүллээ.
Цаашид бид Төрийн бүх байгууллагуудтай САНАМЖ БИЧИГ байгуулах бөгөөд санамж бичиг байгуулснаар Аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэн, ААНБ -д үйлчлэх Төрийн үйлчилгээ тодорхой, ойлгомжтой болж төр, хувийн хэвшлүүд 2 талдаа нэг ойлголттой болох юм.
Энэхүү зорилт аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 3 дахь жилдээ батлагдаж хэрэгжилтгүй явсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд ийнхүү өнөөдрөөс эхлэн ажил боллоо.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30821
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих