Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг Дорнод аймаг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг тохиолдуулан "Монгол дайчдын хөшөөн”-д цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэллээ. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхголын ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон агентлаг, хэлтэс, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, ахмад дайчид, иргэд цэцэг өргөх үйл ажиллагаанд оролцлоо.
Монгол дайчдын энэхүү сүрлэг хөшөөг Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Халхголын хэсэгт Японы түрэмгийлэгчдийг бут цохисон түүхэн Ялалтын 50 жилийн ойд зориулан 1989 оны 7 дугаар сард босгосон түүхтэй юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих