биеийнх нь 65 хувь нь түлэгдсэн Дорнод аймгийн онцгой байдлын эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлж 5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгсөн юм. Аймгийн Засаг дарга эмчилгээгээ сайн хийлгэн, хурдан эдгэрээрэй хэмээн эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөв. Аврагч А.Болорсүх нь Солонгос улсад нөхөн сэргээх эмчилгээнд 4 удаа хамрагдаж байсан бөгөөд одоогоор нүүрний зарим хэсэг, 2 хөлний бэртлээс үүдэн өдөр тутмын амьдралд хөдөлгөөний бэрхшээл тулгарч байгаа тул яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Түүний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх үүднээс "Халуун сэтгэл” хандивын аяныг өрнүүлээд байгаа бөгөөд эмчилгээний зардалд 90 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30865
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих