Монгол түмний байгаль, дэлхийгээ дээдэлж ирсэн ёс заншил, зан үйлийн уламжлалын дагуу Дорнодын нутгийн ард иргэд аймгийн тахилгатай Хэрлэн голоо тахилаа.
Төрт ёсны уламжлалын дагуу Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас өмнөх оноос эхлэн дөрвөн уул овоо, таван гол мөрнийг Аймгийн тахилгатай болгон дээдэлж, тахиж тайн хүндэтгэж байна.
Тахилгын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, болон Булган, Баянтүмэн сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо. Тахилгад Пунцаг даржаа Чойнхорлон хийдийн лам хуврагууд гол усаа тайж, ном хурж, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Хэрлэн голоо магтан дуулсан уран бүтээлүүдээр ая дууны эгшгийн цэнхэр хадаг өргөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих