Ихэнх хүмүүс хайр зөвхөн романтик сэтгэгдэл төрүүлдэг гэж боддог байх. Тэгвэл таны амьдралд ч тохиолдож байсан хэд хэдэн төрлийн хайрыг сонирхуулж байна. Хайрын үндсэн төрх нь хоёр хүн бие биедээ дурлаад гэр бүл зохион хүүхэдтэй болох байдаг. Тэгвэл танд тохиолдож байсан хайр ямар төрлийн хайр болохыг мэдэхгүй байвал дараах тайлбаруудыг уншаад үзээрэй.
Харилцан бус хайр

Харилцан бус хайр хүнийг хамгийн ихээр зовоож, шаналгадаг. Та түүнийг
хайрлаж байхад тэр хүн адилхан зүйл мэдрэхгүй байна гэдэг үнэхээр зүрх
шархлуулна. Гэхдээ энэ төрлийн хайр хүнийг илүү хүчирхэг, ухаалаг
болгодог. Та сэтгэлийн шаналалаа дарж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах
хэрэгтэй. Өвчин шаналалаа мартаж, өөр зүйлд анхаарахыг хичээ.
Үргэлжлүүлэн урагшлахад та илүү боломжтой таарч, хувь тавилангаа олох
болно.
Онолын хайр

Энэ төрлийн хайранд таниас сексийн болон романтик мэдрэмж
шаардагдахгүй. Онолын хайр нь найзууд дунд ч тохиолддог. Ийм хайр илүү
түгээмэл байдаг. Учир нь та өдөр бүр олон тооны хүмүүстэй ажиллаж,
хамтарч байдаг шүү дээ. Таны сэтгэл санааг хөгөлдөг, урам зориг өгдөг
хүмүүст ихэвчлэн онолын байдлаар дуралдаг.
Өөрийгөө хайрлах

Та өөрийгөө гайхалтай хүн гэдгийг мэдэх үү? Хэрэв үгүй бол танд өөрийгөө үнэлэх тал дээр асуудал байдаг ба үүнийгээ яаралтай засах хэрэгтэй юм байна. Эхлээд өөрийгөө хайрлаж байж өөр хүнийг хайрлаж чадна. Цаасан дээр өөрийнхөө зан аашын сайн болон муу талуудыг бичээрэй. Дараа нь та өөрийгөө гайхалтай гэдгийг ухаарах болно. Та л өөрийгөө хайрласнаар танийг ч бас өөр хүн хайрлана шүү дээ.
Шуналт хайр

Та өдөр бүр ажилдаа явахдаа тааралддаг царайлаг залууд дуралжээ гэж
бодъё. Түүний уруулыг амталж үзэх хүсэл, тачаал танд төрнө. Түүний
төрхийг дотроо төсөөлж, хүсэх бөгөөд та түүний талаар юу ч мэдэхгүй
гэдэг нь тийм ч чухал биш санагдана.
Ариун хайр

Ийм төрлийн хайрыг кинон дээрээс харсан байх. Түүний зүрх сэтгэл, бие
махбод, сэьгэл санаа бүгдийг нь хайрлах маш хүчирхэг хайр. Бие биеэ
ингэж хайрлаж буй хүмүүс удирдлагаа алдан сэтгэл хөдлөлийн гал асна.
Ийнхүү үнэнч хайраа олсон тэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс
болдог. Үнэнч, ариун хайр хүний амьдралд ганц л тохиолддог.
Гэнэн хайр

Хүн болгон ийм хайртай учирч байсан байх. Учир нь энэ төрлийн хайр
ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог. Үнэхээр гэм хоргүй, гэнэн хайр
байдаг.
Боломжгүй хайр


Та Johny Depp-д дурлаж байсан уу? Хүн бүр иймэрхүү фантастик хайртай учирч байсан байх. Таны боломжгүй хайр хэдэн настай байх нь хамаагүй та түүнийг өдрийн бодол болгодог. Түүнтэй хамт байх хэзээ ч бүтэшгүй, боломжгүй зүйл гэдгийг та мэддэг ч гэсэн оюун санаандаа юу г ч төсөөлж, бүтээж болдог шүү дээ. Дурлахгүй байхын аргагүй олон жүжигчид, дуучид байдагтай хэн ч маргахгүй байх.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих