Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, Газрын шинэтгэлийн үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Цогтсайхан, Архив, мэдээллийн төвийн дарга Н.Адилбиш нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг дарга, холбогдох агентлаг, хэлтсийн төлөөлөл, сумдын Газрын даамлуудтай уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулж, Засгийн газрын 2018 оны 384 дүгээр тогтоолоор баталсан "Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулан, Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт хангуулах, геодези, зураг зүй, суурь судалгаа, газар зохион байгуулалт, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй болон 2019 онд хийгдэх ажлуудыг мөрдөгдөж буй хууль, тогтоомж, норм дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих