"Боловсролын экспо-2019” өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс арванзургаан нас хүрсэн сурагчдад Монгол улсын иргэний үнэмлэх гардуулах, андгай өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой. Сурагчид Монгол улсын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэн, эх орон, ард түмэндээ өргөх андгайг 1 дүгээр сургуулийн 10 дугаар анги сургуулийн сурагч Г.Мөнхжин удирдан өргөж 22 сурагч Монгол улсын иргэний үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=31122
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих