Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл өгөх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Боловсролын экспо-2019” өдөрлөг 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Дорнод аймаг сүүлийн 5 жил улсад ЭЕШ-ын оноогоор тасралтгүй тэргүүлж багш, сурагчийг хөгжүүлж байгаа шинэлэг ажил, сургалтын орчин, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжид анхааран ажиллаж байгаа юм.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ганбат агентлаг, хэлтсийн удирдлагууд, аймгийн Засаг даргын урилгаар Оросын Холбооны Улсын Өвөр байгалийн хязгаарын Улсын Их Сургуулийн орлогч захирал Виктор Владимирович Кузнецов, гадаад харилцааны дарга Дроботушенко Алексей Викторови, БСШУСЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаа тэргүүтэй БМДИ-ийн Зөвлөх багш болон арга зүйч багш нар оролцсон юм.
Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг хэлтсүүд төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгох, гадаадын сургалтын тэтгэлэг болон боловсролын зээлийн сангийн талаар мэдээллийн нэгдсэн үйлчилгээ, багшийн хөгжлийн талаар мэдээ, мэдээлэл, Улсын болон анги дэвших, Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь, шалгалтад хэрхэн бэлтгэх зөвлөгөө, ирээдүйн идэвхтэй иргэн ба бидэнд хэрэгтэй чадварууд, амжилттай оюутан байх аргуудын талаар ахлах ангийн сурагчдад зориулсан лекц, сургалтууд явагдсан юм.
Мөн "Би багш” үндэсний контент уралдааны 1 дүгээр шатанд шалгарсан багш нарт шагнал гардуулсан юм. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх сургуулиудад болон "Эрүүл мэнд, саруул ухаан, өв тэгш хүмүүжлийн төлөө” зорилтот жилийн төслийн уралдаанд шалгарсан сургууль, цэцэрлэгүүдэд БАТЛАМЖ гардуулж, 16 нас хүрсэн 22 сурагчдад иргэний үнэмлэх гардуулах ажиллагаа зохион байгуулагдав.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=31123
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих