БОАЖЯ-наас 21 аймагт "Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж тогооч, зочид хүлээн авагч, өрөө-гэрийн үйлчлэгч, зөөгч, бартендер, бариста, хаалгач, зөөгч зэрэг 10 мэргэжлээр сургалт явуулж байна. Дорнод аймаг дахь сургалт өнөөдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Сургалтыг аймгийн БОАЖГ-аас удирдан мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалт үнэ төлбөргүй аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчин болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг хамруулж ажлын байраар хангах зорилготой юм. Дорнод аймаг 2019 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан бөгөөд аялагчдад үйлчлэх зочид буудал, зоогийн газрын стандартыг дээшлүүлэх, амралт, зугаалга, түүх, дурсгалын газраар дагуулаад явах хөтчийг чадавхжуулснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=31186
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих