Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах Налайх, Багануур, Багахангай дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн нэрэмжит 2019 оны "Хөнгөн атлетик”-ын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Цагдаагийн газрын баг тамирчид эрэгтэй 200м, 3000м, 5000м, уртын харайлт, бөөрөнцөг шидэлт, зээрэнцэг шидэлт, эмэгтэй 100м, 800м, 3000м, төрөл, уртын харайлт, бөөрөнцөг шидэлт, зээрэнцэг шидэлт мөн 4х4 Холимог буухиа гүйлт төрлүүдээр оролцсоноос эмэгтэй 800м гүйлт, уртын харайлт төрлүүдэд д/а Ц.Эрдэнэсүрэн, эрэгтэй 3000м гүйлтэд д/а Б.Цэндсүрэн, уртын харайлт д/ч Б.Энхтөр нар финалын 8 тамирчидад шалгарсан. Мөн 4х4 холимог буухиа төрөлд баг тамирчид оролцож 24 багаас 6 дугаар байранд шалгаран амжилттай оролцсон юм.
Баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=31187
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих