Хэнтий аймгийн Чингис хотод Зүүн хойд Азийн орон нутгийн Засаг захиргааны нарийн бичгийн дарга нарын уулзалт 2019.07.24-25ны өдрүүдэд болов.
Уулзалтад Зүүн хойд Азийн 6 орон болох Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Монгол Улсуудын муж, аймаг, хотуудын нийт 60 гаруй төлөөлөгчид оролцлоо. Оросын тал ирж амжаагүй байна.
Уг форумд Дорнод аймгийн талаас аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид, аймгийн Аялал жуулчлалын Төсөл, хөтөлбөрийн нэгжийн гишүүд, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн төлөөллүүд оролцов.
Форумын хэлэлцүүлгээр 3 асуудал хэлэлцэж ажлын төлөвлөгөөгөө батлав.
Хэлэлцэх гурван асуудлын нэг нь Зүүн хойд Азийн орнуудын Аялал жуулчлалын хамтын ажиллагааны тухай байв. Тус форумд Хэнтий аймгийнхан өөрийн нутагт байгуулах их Монгол Улсын түүхтэй холбоотой Цогцолборын зураг төслийг танилцуулав.
Уг төслийг Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, Идeал группын захирал Батбаяр удирдаж буй бөгөөд төслийн зураг болон мeнeжмeнтийн ажлыг 3 жилийн өмнөөс удирдаж эхлүүлсэн аж.
Дашрамд дурдахад тус хорооны ажлын үндсэн хэлбэр нь Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны бодлогын хэлэлцүүлэг бөгөөд санхүүжилтын асуудал яригддаггүй юм байна.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих