"Мөнхийн залуу хайр”, "Нутаг” зэрэг дуугаараа ард түмний танил болсон СТА Д.Бямбажав Төмөр замын дуу бүжгийн чуулгын дарга болсоноор хувийн уран бүтээлээсээ бага зэрэг хөндийрөөд байгаа.

Харин ТЗДБЧ-ийнхан Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхтэй хамтран "Зөрлөгт ургасан цэцэг” гэж мюзикл тавих гэж байгаа аж. Энэхүү бүтээлээ ирэх зургадугаар сард болох Улаанбаатар төмөр замын 65 жилийн ойд зориулан олны хүртээл болгохоор ажиллаж байгаа юм байна.
Түүнээс гадна дуучин Д.Бямбажав энэ сарын 05-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо хийх ажээ. Тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх оролцох юм байна. Тоглолтод олны сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулахын зэрэгцээ орос, хятад дуунууд ч дуулахаар бэлтгэж байгаа аж. Мөн "Нутаг”, "Мэнд амар”, "Аав ээжийн сургаал” гэх зэрэг буриад дуу дуулах ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=318
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих