Еврей охины асуулт … Хорих лагериас хальсан сүнс минь одоо хэр нь таныг шүүх цагийг хүлээж байгааг мэдэх үү , Гитлер ах аа ?
Буун дуутай жилүүдэд нуугдаж бичсэн тэмдэглэлээр минь алдаршуулсан ертөнцийнхөн минь сонсохгүй байна уу . Миний өдрийн тэмдэглэлийг биш Бурханы мянганы тэмдэглэлийг алдаршуулаач гуйя . Тэмдэглэл ч бичих боломжгүй цагийг миний мэдэхгүй шинэ гитлер ах эхлүүлж мэдэх нь . Хором бүрийг хайрлаарай …
Тангад ном уншин түмэн бээрээр аялж , мянган зүйлийн буян санаж , хэдэнтээ нирваан дүрийг олж явах хооронд тань буддын өлгий нутаг Төвд орны тань хүүхэд бид уух усгүй зүдэрч , хятадын цагдаагаас зугтахын учрыг элж өгөөч Далай лам ах аа . Таны хэд дэх дүр дээр бид амны цангаагаа бүрэн тайлах шидийг олох бол ??
Палестины хүүхдүүд бид өдөр бүр 3D үзнэ . Чимээ ихтэй киног нь террористуудын хядлага , нам гүмхэн 3D үзвэр нь муслимчуудын оршуулга . Энэ хоёр киног хэдий болтол бид мөнгө төлөхгүй үзэх бол . Зүгээр л мөнгөө төлөөд хүүхэлдэй үзмээр байна …
Делигийн цастай гудамжинд хөнжилд боогоод хаясанд баярлалаа ээж ээ . Би таныгаа хаанаас хайж олох вэ . Нүв нүцгэн хаячихаагүй таныхаа хайрыг даарна гэдгийг огт мэдэхгүй гал нь үргэлж дүрэлзэж байдаг тэр газарт очихоор чинь хариулах уу ?
Ури абба поппа … Ури омма поппа … Манай аав намайг үнсдэг … Манай ээж намайг үнсдэг … гээд жаргал дүүрэн үгтэй энэ дуугаа түгшүүр дүүрэн харцаар хүчлэн инээж дуулсан гэж цахим ертөнцийг шуугиулаад байгаа охин " хаанаас намайг буудчих бол ” гэсэн айдсаар дүүрэн дуугаа дуусгасан гэнэ билээ …
Юуны төлөө тангараг өргөн ёсолж байгаагаа тэртээ өдрүүдэд мэдээгүй ч , энэ тангарагтаа өөрөө ч мэдэхгүй үнэнч яваа , одоо хэр нь дэндүү болчимгүй , балчир жаалын тоглоомын талбай бөмбөрцөг тэр чигээрээг мэдэх үү .
Алгаа тосч гуйлга гуйдаггүй , цээжээ дэлдэж дэлхийгээр нэг бадар барьдаг энэ аянчны богц дүүрэхийн цагт үрлэн сумны хонгиогүй , тэнгэрийн заадсан мөртэй хатуу тоглоомоор наадна гэнэ .
" Бадарчин явсан газар балагтай …”- г мэдэх үү ?
Зууны мэдээ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=3365
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
2014/05/22, 12:40
2014/04/22, 09:56
2014/04/15, 12:57
2014/03/08, 15:43
2014/03/08, 15:01
Сэтгэгдэл бичих