Кумамото хотод амьдардаг 20 настай сувилагч эмэгтэй шинэ төрлийн корона вирусын халдвар авсан тухай Японы хэвлэлээр мэдээллээ. Японы өмнөд хэсэг Кумамото мужид шинэ төрлийн корона вирусын халдвартай нь тогтоогдсон анхны тохиолдол болсон бөгөөд Кюүшү аралын хоёр дахь хот буюу Фүкүока (3хүн) хотын дараах хот болж байна. Уг эмэгтэй одоогоор Кумамото хотын төв дүүргийн 熊本託麻台リハビリテーション эмнэлэгтэмчлүүлж байна. Мөн уг эмэгтэйн хамт амьдардаг аав болон ээжээс нь халдварын шинжилгээ авахад ээжийнх нь шинжилгээ сөрөг харин аавынх нь шинжилгээ эерэг гарсан тул одоогоор эцсийн байдлаар тогтоохоор ажиллаж байна. Кумамото хотын зүгээс халдварын замыг тодорхойлох, илрүүлэх ажлыг зохион явуулж байна. Уг байдалтай холбогдуулан Кумамото хотын захирагч Казүфүми Ониши 22 ны 00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийжээ. Хэвлэлийн бага хуралаар 22-ны өдрийн 00 цагаас 3 сарын 29-ны өдрийг хүртлэх Кумамото мужыг хамарсан олон нийтийн хурал цуглаан, тэмдэглэлт баяр зэргийг цуцлах ба түр хойшлуулж буйгаа мэдэгджээ. Мөн хотын захирагч твиттэр хуудсаараа дамжуулан дээрх мэдээлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл бичсэн бөгөөд түүнд 20 настай сувилагч эмэгтэй нь Хятад улс руу огт явж байгаагүй бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн эмчлүүлж байна гэжээ.
2020.2.22 02:00
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих