
Мөн өнөө өглөө 10.30 цагийн үед Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн нутагБухт гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага ОБГ-т ирүүлжээ. Салхины хүч их байгаа учир уг түймэр улам газар авч Сэргэлэн сумын нутагт тархан ассаныг Онцгой байдлын газрын нэг, хоёрдугаар ээлжийн аврагчид, нутгийн иргэдийн хүчээр 14.30 цагт унтраасан гэж мэдээллээ.
Мөн өнөө өглөө 06.15 цагт Цагаан-Овоо сумын 5-р багийн нутаг "Барьхан” гэдэг газарт айлын өвөлжөө, хаваржааны малын хашаа шатсаныг нутгийн иргэд өөрсдийн хүчээр газар авахуулалтгүй унтраасан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих