Гуравдугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагийн байдлаар 80 хүнээс "коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 3561 боллоо. Үүний нэг тохиолдол нь Төв аймагт бүртгэгдсэн байна. Тус аймагт нийт 15 тохиолдол батлагдаад байна.

Харин нийслэлийн хувьд гуравдугаар сарын эхний 11 хоногийн байдлаар нийт 625 тохиолдол батлагдаад байна. Өмнөх саруудтай харьцуулахад өдөрт шинээр бүртгэгдэж байгаа халдварын тоо хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлт юм. Байршлаар нь харвал сүүлийн өдрүүдэд Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүрэг нэг өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо хамгийн өндөр байна.

Үүнээс гадна "коронавирус”-ийн халдвар аваад 21 дэх хоногтоо эмчлэгдэж байсан 76 настай иргэн нас барсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тухайн өвчтөн 20 хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад "коронавирус”-ийн халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрсний улмаас эндсэн байна. Улсын хэмжээнд "коронавирус”-ийн халдварын шалтгаант нас баралт дөрөв бүртгэгдээд байгааг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих