"Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд" уралдаанд 1120 хүүхэд оролцжээ. Уралдаанд шалгарсан сурагчдыг аймгийн Засаг дарга хүлээн авч, шагнал гардуулсан байна.
Дорнод аймгийн ИТХ-аас баталсан "Англи хэлтэй Дорнодчууд" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг бүтээлчээр хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс дээрх уралдааныг зохион явуулсан юм. Уралдаанд оролцогчдоос ирүүлсэн бичлэг материалыг үзэж дүгнэсэн багш нар: "Хүүхэд залуус эх хэлний боловсролыг сайтар эзэмшихээс гадна англи, орос, хятад зэрэг гадаад хэлтэй байхыг чухалчилдаг болсон" гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих