Аймгийн хэмжээнд ургац хураалт 20-иод хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын нэгний өдрийн байдлаар нийт үр тариа 6730 га-г ангилан хадаж, 3820 га-г цайруулан, 2040 га шуудаар хураан аваад байгаа аж. Улаан буудай 4486 тн, малын тэжээл 50-гаас 90 тн, төмс 78.6 га-гаас 677.2 тн, хүнсний ногоо 59 га-гаас 530 тн-ыг тус бүр хураан авчээ.
Ургац хураалтад 28 аж ахуйн нэгжийн 373 хүн ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээллээ. Тухайлбал, ААН-үүдийн үндсэн 193, түр болон гэрээт 37, 143 оюутан болон багш, 964 өрхийн тариалан эрхлэгчид ажиллаж байгаа гэв. Түүнчлэн "Дорнод гурил"-ын үйлдвэрт Халхгол сумын "Үйзэн тал" ХХК 37.4 тн, "Үйзэн групп" ХХК 52.8 тн, Баянтүмэн сумын "Дорнын кроп” ХХК 290.9 тн, Цагаан-Овоо сумын "Андын харгуй” ХХК 64,8 тн буюу нийт 445.9 тн товарын улаан буудайг нийлүүлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих