Дорнод аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, тэрхүү шийдвэрт аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн амралтын хугацаанд сургуулийн эмч нарыг өөрсдийнх нь зөвшөөрснөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн "Ковид-19" өвчлөлөөс бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд болон Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдэд ажиллуулах асуудал багтсан байна.
Дашрамд өгүүлэхэд, Улсын Онцгой комиссын зөвлөмжөөр сар шинийн өдрүүдэд Коронавируст халдварын тархалтын оргил үе тохиож байгаа бөгөөд энэ үеэр аймгийн хэмжээнд бүх төсвийн болон төр, орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдыг хамт олны золголт хийхийг хориглож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөн, төрийн бус байгууллага, холбоодод уриалга хүргүүлсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих