Хэрлэн голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Задгай, Хэрлэн голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага тавдугаар сарын 12-ны өдрийн 16:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газар очих, Булган сумын харьяат 65 настай эрэгтэй Д Хэрлэн голд живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=36056
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих