Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн Б гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Тэрээр орон гэрээ төвхнүүлж өөрийн чадах чинээгээр шинэ байшин барьж төвхнөж амжжээ. Гэтэл байшин нь өндөр хүчдэлийн шугамын доор таарснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа нүүхийг шаардсан байна. Арайхийж босгосон байшингаа буулгана гэдэг ядарсан эмэгтэйд яаж тусах нь тодорхой. Хүнд байдлаас гарахын тулд тэрээр МСҮТ-ийн хамт олонд хандаж тусламж хүсчээ. Сургуулийн хамт олон хүсэлтийг нь хүлээн авч багш, оюутнуудынхаа хүчээр байшинг нь өндөр хүчдэлийн шугамнаас холдуулж барьж өгсөн байна. "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусла" гэсэн ардын минь сайхан үг ийн биеллээ олж нэгэн гэр бүл амар тайван амьдрах боломж бүрдлээ. Г.Цоглхагва захиралтай МСҮТ-ийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье,ДОРНОД
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=3616
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих