
Энэ хүрээнд 600 гаруй сая төгрөгийн бага оврын ачааны машин-2, Ачааны машин 20 тн-1, Автокран 3 тн-1, 90 морины хүчин чадалтай трактор-3, бага оврын трактор-1, анжис-3, үр суулгах бүрэн 1, автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1, талбайд мод тарих агрегат төхөөрөмж-1, манаад далан гаргагч-1, хөрс сийрүүлэгч-1 тус тус нийлүүлж байна. Мөн сум дундын ойн ангиудад хувиарлан өгч байгаа юм.
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл өнөөдөр /2022.10.05/ Баян-уул сумын ойн ангид 90 морины хүчин чадалтай трактор-1, анжис-1, үр суулгах бүрэн автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1 гээд нийт 4 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Дээрх техник хэрэгслийг ашигласнаар хүний хөдөлмөр зарцуулалтыг 3-4 дахин хөнгөвчлөх юм. Тухайлбал, Үр суулгах бүрэн автомат төхөөрөмж нь 1 цагт 15.360 ширхэг үр суулгадаг бол модны суулгац суулгах агергат төхөөрөмж нь суулгацын төрлөөс хамаарч цагт 500-700 суулгац суулгах хүчин чадалтай байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=36365
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих