
Ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү "Наран ургах зүгийн мотобуудлагын тусгай хороонд хугацаат цэргийн алба хаасан та бүхнээр бид бахархаж байна. Бүтэн нэг жилийн хугацаанд эр цэргийн албыг нэр хүндтэй хаасан та бүхний дундаас батлан хамгаалах салбарын тэргүүний байлдагч шалгарлаа. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд зохион явагддаг төрөл бүрийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, ангийнхаа нэрийг дуурсгасан түрүүч, байлдагч нар олон байсан нь ямар чадварлаг залуус гэдгийг гэрчлэх учиртай” гээд сайшаан шагнаж, урамшуулав.
Мөн Чойбалсан хотын төв талбайд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132, 0198, 0306, 0275 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын оройн зугаалгыг зохион байгуулав. Энэ нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаа нэр төртэй хаасан дайчдад хүндэтгэл үзүүлж, бахархах үзлийг түгээхэд чиглэсэн юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=36397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.




.jpg)
.jpg)
.jpg)





Сэтгэгдэл бичих