
"Эрх ашгийн зөрчил үүсэхгүй ээ" хэмээн томилогдож байсан. Гэтэл Х.Болорчулуун сайд болуутаа татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгуулахаар Засгийн газрын тогтоол гаргуулсан нь албан тушаалаасаа буух болзлоо хангасан үйлдэл болжээ.
Засгийн газрын 437 дугаар тогтоолоор "Дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид шаардлагатай 100 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг 1 жил, зээлийн хүүг жилийн 6 хувь байх"-аар оруулж батлуулсан байна.
Энэ талаар "Ургац хүдэр" ХХК-ийн ерөнхий захирал Л.Цандэлэгээс байр суурийг нь сонирхоход,
-Гурил үйлдвэрлэгч нар дөрвөн сарын өмнө гурилын үнийг нэмсэн. Биднээс 500 төгрөгөөс авсан улаан буудайг тав нугалж зардаг хүмүүс. Дээрээс нь гурилын үйлдвэрийн эзэн Х.Болорчулуунаар татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөгийг гаргуулж байгаа юм байна л даа. Энэ бол хулгай шүү дээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй.
Гурил үйлдвэрлэгч нар гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн нь хууль бус гэдгийг ШӨХТГ-аас тогтоосон. Ингэж тогтоогоод байхад салбарын сайд Х.Болорчулуун юу ч хэлэхгүй гүлдийгээд байгаад байх юм. Ард түмэн өнгөрсөн дөрвөн сард 1кг гурил тутамд 1000 төгрөг илүү төлсөн байна шүү дээ. Үүнийг ядарсан ард түмэнд буцааж өгөх ёстой шүү дээ. Өгдөггүй юм бол хууль зөрчсөн гурилын үйлдвэрлэгч нарыг торгож, орлогыг нь улсад авах ёстой шүү дээ. Ингэж хэллээ гээд манай компанийг бойкотолж, ХХААХҮЯ будааг маань аваагүй. Хүдэрт 3000тн будаа овоолгоотой байна. Бүр болохгүй бол би будаагаа Сүхбаатар талбайд асгая гэж бодож байгаа гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих