
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Махны квот гэдэг зүйл гарсан. 2016 онд жилийн эцсийн тооллогоор 75 сая толгой малтай байсан. Тэгэхэд 82 мянган тонн мах экспортолж байсан. Харин "Улайдаггүй Улаан" гэдэг нөхрийн ачаар экспорт буурсаар байгаад 2022 онд 91 сая толгой малтай атал 16 мянган тонн мах буюу 5 дахин бага махыг гаргасан. Энэ бол махны квот гэдэг зүйл бизнесийг, махны экспортыг ямар их гацаадгийн жишээ.
Харин энэ гацалтыг Х.Болорчулуун сайд гарч ирээд махны квотыг байхгүй болгосноор оны эхний 3 сар дуусахад ойролцоогоор 32 мянган тонн мах гарна. Энэ бол өнгөрсөн бүтэн жилийн экспорттой тэнцэж байгаа юм. Квот гэдэг зүйл байхгүй болсноор, өөрөөр хэлбэл, төрийн дарамт гэдэг зүйл бизнес дээр байхгүй бол ямар их үр дүнтэй вэ гэдгийг харуулж байгаа юм. Тийм учраас квотыг байхгүй болгосон Х.Болорчулуун сайдтай ХХААХҮЯ-ынханд талархал илэрхийлье. Энэ маань цаашдаа үргэлжлээд явбал амжилтанд хүрнэ гэж харж байна" гэсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ажлаа авсны дараахан мах экспортлохын тулд цөөн хэдэн компани мах экпортлох квотыг аваад, бусад нь мах экспортолж чаддаггүй байсан тогтолцоог өөрчилж, үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн юм. Харин 24 ААН-д нийт 13 мянган тонн үхрийн махыг түүхий болон дулааны аргаар боловсруулан экспортлох зөвшөөрлийг олгосон юм. Иингэснээр сүүлийн хэдэн жил дараалан буураад байсан махны экспорт сэргэж эхлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих