
Тус аймгийн ажлын хэсэг Улсын Онцгой комисс, Халхгол сумын Онцгой комисстой хамтран дараахь ажлуудыг шуурхай зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
Гал түймрийн аюулд нэрвэгдсэн 10 орчим малчинд улсын нөөцөөс гэр олгохоор болсон.
Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдад хуваарилалт хийх
Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх
Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах
Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах
Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн олон талт дэмжлэг үзүүлэх
Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Ирэх өдрүүдэд малчдыг нүүлгэхэд хүн хүч, ачааны автомашин, мал сүрэгт өвс тэжээл зэрэг нэн хэрэгцээтэй болж байгаа талаар орон нутгаас мэдээлэв.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=36786
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих