Дорнод аймгийн хэмжээнд сүүлийнтаванжилийн дунджаар дутуу төрөлт 100, зулбалт 176, ургийн гаж хөгжил 18, амьгүй төрөлтийн 11 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс"Эрүүл эмэгтэй” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд2021 онд 180 эмэгтэйг шинжилгээнд хамруулахад 65 хувьднь вирусний халдвар илэрсэн болөнгөрсөнонд нөхөн үржихүйн 19-40 насны эмэгтэйчүүд болон өртөмтгий бүлгийн жирэмсэн 180 эмэгтэйг шинжилгээнд хамруулж, илэрсэн халдварыг эмчлэн эрүүлжүүлсэн байна. ТүүчнлэнДорнод аймагт жилд 1800-2000 эх амарждагаас арав хүртэлх нярай дутуу төрдөг.
ОНХС-гийн санхүүжилтээр дээрх төслийг хэрэгжүүлж,ургийн халдварыг илрүүлэх TORCH оношилгооны шинэлэг аргыг нэвтрүүлжээ. Вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэгоношилгооны дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зулбалт, өсөлтгүй жирэмсэн, амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөл бүрдэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих