
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тайлбар хэллээ. Тэрбээр "Миний хавтаст хэрэг дотор байгаа нэг материал намайг их эмзэглүүлсэн. Миний эхнэр дээр 10 жилийн өмнө ийм зүйл хийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр прокурорын тогтоолтойгоор гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлж чадахгүй болохоор, тагнах үйл ажиллагаа явуулах боломжгүй болохоор хамт унтдаг хүн дээр нь зөвшөөрөл авч байгаад юм хийж байгаа юм.
Цаг цагаараа байдаггүй. Монгол улс хөгжин мандана. Би арай дуусчихаагүй байна. Би үүний төлөө цааш зүтгэнэ. Бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжих ёстой. Бидний хүүхдүүд шударга нийгэмд амьдрах ёстой. Тэр шударга нийгмийг 100 хувь биш ч тодорхой хэмжээгээр харуулж чадах хүмүүс нь манай эрхэм шүүгчид шүү. Шүүхийн байгууллагад өнөөдөр том ачаа ирсэн. Шахалт хавчилт ч бас явж байгаа байх. Гэхдээ зөв байж үзээрэй, монголынхоо төлөө байж үзээрэй" гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих