
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан.
Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн талаар онцгой байдлын албанаас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих