
Энэ жил бурхан багшийн их дүйчин өдөр 6 дугаар сарын 4-нд тохиож буй. Баяр ёслолын тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээрээ амрах учиртай бөгөөд нэгэнт амралтын өдөр тохиож буй тул хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Гэхдээ энэ өдөр
- Нэг өдрийн сахил хүтэх, хилэнцэт хүнс махыг тэвчиж цагаан хоол идэх эсвэл мацаг
барих, Эцэг эхийн ачийг санаж, эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Хэрэв эцэг эхээ гомдоосон бол өршөөл уучлал гуйх, мөн архи тамхи зэрэг муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах.
- Эцэг эх нь нас барсан бол хойдын буян хийж хурал ном айлтгах, бурхан шүтээн
босгох, зул өргөх, ядарсан дорой хүмүүст туслах,
- Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм
эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
- Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
- Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг
унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм, тарни, уншлагыг олноор уншиж тоолох,
- Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг
айдас хүйдсийн сэтгэлээсээ ангижруулахыг чухалчилдаг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих