Цагаан дэвийн рашааныг зорих хөл хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байна. Энэхүү рашаан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутагт оршдог. Өмнө нь Лянхуа булаг хэмээн нэрлэдэг байжээ. Хүний дотор эрхтэн, ходоод, нойр булчирхайд нэн сайн, ялангуяа элэгний В, С вирусийг эмчилсэн тохиолдлууд ч бий. Эрээний нурууны төгсгөл хэсэгт орших энэ шидэт рашаан нь гурван эх ундаргатай, идэр есийн хүйтнээр очиход усан доторх ургамлууд нь ногооноороо байдаг. Дорнод аймгийн төвөөс 240 км-т, Баян-Уул сумын төвөөс хойд зүгт байдаг энэхүү рашааныг сумаас хамгаалалтад авч, эхийг нь хашаалан, хяналт тавьж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих